Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тус дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой муурын тоо толгой бууруулах тендер зарлажээ. Уг тендерийг 400 сая төгрөгний төсөвтэй байхаар зарласан аж.
Тендерийг нээлттэй зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 17-ноос тавдугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай үнийн санал хүлээн авч, компаниудыг шалгаруулах аж.
Манай улсад 300 мянган эзэнгүй муур, нохой байгаа аж. Сүүлийн 100 гаруй жилийн турш эзэнгүй нохой, муурыг буудаж устгаж иржээ. Улаанбаатар хотод жилдээ 100 мянган нохойг буудаж устгах төлөвлөгөөтэй ажилладаг байна. Хоёр нохой жилд 16, хоёр жилд 128, гурван жилд 512, дөрвөн жилд 12000, зургаан жилд 67000 болж үрждэг бол хоёр муур жилд 24, хоёр жилд 376, гурван жилд 11000, дөрвөн жилд 370000, зургаан жилд 11 сая болж үрждэг байна.
Сэтгэгдэл (7)