ХУУЛЬ: Улсын харцага Г.Ганхуягийг ЦАГДАН ХОРИХ үндэслэл БАЙХГҮЙ

М.Үүрээ
2025/04/14

Улсын харцага Г.Ганхуяг энэ сарын 12-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий пост оруулсан гэх үндэслэлээр ЦЕГ, ТЕГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж 48 цагийн хугацаатай цагдан хориод буй.

Гэвч угтаа энэхүү сүр дуулиантай баривчилгаа хууль бус ажиллагаа болжээ. Тодруулбал, сэжигтэн, яллагдагийг ямар тохиолдолд цагдан хорих эсэхийг хуульд тодорхой заасан байдаг,

Хуулийн заалтыг тодотговол Хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг дараах тохиолдолд цагдан хорино. Үүнд:

      1. Хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч;

      2. Удаа дараа ял шийтгүүлж байсан этгээд;

      3. Онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1/;

      4. Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэний учир өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн этгээд;

      5. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2/ бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно.

      Харин:

      -Хөнгөн гэмт хэрэгт сэрдэгдсэн;

      -Хүнд өвчтэй этгээд;

      -Жирэмсэн эмэгтэй;

      -Насанд хүрээгүй этгээд;

      -Хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.2-т заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхийг хориглоно” гэсэн байдаг.

Энэхүү хэргийг ажвал улс төрийн шургаа орсон уу гэх хардлага төрхөөр. Сүүлийн үед Монгол Улсын иргэн сошиал, цахим орчинд үг хэлж, пост оруулсаныхаа төлөө торны цаана суудаг жишиг тогтох янзтай.

Хашраах гэж үү? Айлгах гэж үү тодорхойгүй. Угтаа хууль хүчний байгууллагууд хэн нэг улс төрчийн гар хөл болж бус харин хуулийн дагуу ажиллагаа явуулбал иргэдэд илүү итгэл үнэмшилтэй, нэр хүндтэй баймаар. Гэтэл өнөөдөр Г.Ганхуягийн гэрээс их хэмжээний буу зэвсэг олдсон талаарх мэдээллийг ч хэвлэлэр тарааж эхэлжээ.

БАРИМТ:




0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
2025/04/16
0
0
Үндэслэл байхгүй гэж дээ аваачаад цоожилцон сожцон байнашт эх орон газар шороогоо гэсэн тэмцэгч залуугийн бухимдал шүү.Олон монголнууд ийм бодолтой яваа баригдаж ил хэлж байгаа нь энэ байх гудамж талбайд 126 үхээсэй далд ороосой гэж хараасан улсууд байна иргэдээ ийм байдалд хүртэл дарамталж байгаа төрийн буруу биз дээ?
Хариулах
202.9.46.242
2025/04/15
0
0
Энэ эркет хэзээ Улсын харцага цол авсан юм? аймгийн арслан биз дээ. Тэгээд ч түүний барилдаж байна гэж дуулаагүй, шантаажчин гэдгийг нь байнга сонсож байсан. Юун “Улсын харцага” вэ?
Хариулах
202.126.89.51
2025/04/14
0
0
Үхүүлэх л хэрэгтэй бол үхнэ ш дээ. Бузарууд арай даварлаа
Хариулах
66.181.184.130
2025/04/14
0
0
Учрал тэгш баяр нар далд ороосой ард түмний эсрэг гэмт хэрэг хийхийг санаархаж байгаа энэ нохдыг өөрсдийг шоронд хатаах хэрэгтэй шүү!!!!!!!
Хариулах
202.55.188.110
2025/04/14
0
0
Хорт хавдартай бол хорих хэрэгтэй хавдаргүй бол хэрэггүй дээ хаха
Хариулах