ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЧИРХИЙЛЭЛ, ЦАХИМ ДАРАМТААС “ЧӨЛӨӨЛӨХ”-ИЙГ УРИАЛЖ, "ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН" ШИНЭЭР БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Admin
2026/05/27

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл  /2026.05.26/ өргөтгөсөн байдлаар хуралдлаа.

Хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал үг хэлэв. Ерөнхий сайд хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, цахим дарамт, хүчирхийлэл болон төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн зэрэг тулгамдсан асуудлуудыг онцолж, зөвхөн "За" гэж хэлэх биш бодит ажил хийхийг уриаллаа.

Хуралдааны эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар танилцуулга илтгэл тавилаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаас дараах онцлох шийдвэрүүд гарлаа. Үүнд,
Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож, “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлахаар болов.
Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөхөөр шийдвэрлэв.
Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар боллоо.
Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна