Доналд Трамп: Иран буулт хийхгүй бол АНУ эхэлснээ гүйцээнэ

Admin
2026/05/13

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран буулт хийсэн хэлэлцээг зөвшөөрөхгүй бол Иранд эхлүүлснээ гүйцээнэ хэмээн мэдэгджээ. Тэр бээр БНХАУ руу төрийн айлчлал хийхээр явахаасаа өмнө сэтгүүлчидтэй ярилцахдаа ийм мэдэгдэл хийсэн байна.

“Эсвэл тэд зөв алхам хийнэ эсвэл бид эхэлснээ гүйцээнэ <…> Бид хэлэлцээ хийнэ үгүй бол тэднийг сүйрүүлнэ. Аль нь байлаа ч бид ялж яваа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

Эргэн сануулахад, АНУ, Израил хамтран хоёрдугаар сарын 28-ны өдөр Ираны эсрэг довтолгоо эхлүүлсэн. Дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хоёр тал 14 хоногийн хугацаатай гал зогсоож байв. Энэ сөргөлдөөний улмаас 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Иранд амиа алдсан хүний тоо 3400 орчим, харин 26 500 гаруй хүн шархадсан гэж Ираны Улаан хавирган сар нийгэмлэг мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна