Шатрын ААШТ Монголд болно

Admin
2026/05/11

 Шатрын Азийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 28-нд хөшгөө нээнэ.

Энэ нь Азийн шилдэг шатарчдыг нэг дор цуглуулдаг тивийн хэмжээний хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд энэ удаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар Монгол Улс анх удаа хүлээн авч буйгаараа онцлогтой. 10 хоног үргэлжлэх тус тэмцээнд Азийн 26 орны нийт 240 гаруй шилдэг шатарчид өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Үүнд ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан зэрэг хүчирхэг орнуудын шатарчид багтжээ. Тодруулбал, нээлттэй ангилалд 143, эмэгтэйчүүдийн ангилалд 101 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэйчүүдээс түрүүлсэн шатарчин 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм. Манай улсын шатарчдаас их мастер Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар хүрэл, олон улсын мастер Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртэж байсан бол их мастер Ц.Батчулуун шагналт V байрт шалгарч байв.

Ташрамд дурдахад, манай улс ФИДЕ эмэгтэйчүүдийн гранпри, U16 насны олимпиад, өсвөрийн шатарчдын ААШТ, залуучуудын ААШТ, Азийн 3.3 бүсийн тэмцээн, Ахмадын ААШТ, Сурагчдын ААШТ-ийг эх орондоо зохион байгуулж байсан билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна