Ерөнхий сайд Н.Учрал чиглэл өгсний дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна

Admin
2026/04/28

Сүхбаатарын талбайд жил бүр асар барьж арга хэмжээ төлөвлөдөг. Өнгөрсөн долоо хоногт  "UB food" хоолны өдөрлөг, өнөөдөр монгол цэргийн дээд цол, генералуудын өдөр арга хэмжээ болж байна. Тэгвэл Ерөнхий сайдын албан даалгаврыг үндэслэн төв талбайд барьсан асрыг буулгахаар боллоо.  Албан даалгаврын 5.4-т Хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан,  ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.180
2 цагийн өмнө
0
0
Авто зогсоолыг зайоуул төв талбайг ямар муухай харагдуулж байна улсаа бод
Хариулах