Бусдын гарт амиа алдсан 16 настай охины давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Admin
2026/05/11

16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон билээ.

Улмаар уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгвэл амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдээд байсан бөгөөд энэ сарын 1-ний өдөр давж заалдах шүүх хурлыг товлосон. Гэвч прокурор Н.Баясгалан шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралд ирээгүй тул тавдугаар сарын 11-ний 09.00 цаг хүртэл шүүх хурлыг түр хойшлуулсан. Энэ дагуу өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хурал эхлэх аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна