Хотын даргын орлогчоор томилогдсон Г.Жаргалсайхан БЗД-ийн Засаг даргын ажлаа өнөөдөр хүлээлгэн өгнө

Admin
2026/05/11

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөний үеэр БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилсон юм.

Тэрбээр 2020-2024 онд БЗД-ийн Засаг даргын орлогч, 2024 оноос тус дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж буй. Тэгвэл Хотын даргын орлогчоор томилогдсон тэрбээр өнөөдөр дүүргийн Засаг даргын ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. Түүний оронд дүүргийн Засаг даргаар хэн томилогдох нь одоогоор тодорхой болоогүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна