2026 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, үүрийн 04:00 цагийн орчимд Сонсголонгийн гүүр орчимд хүн цочирдом, ноцтой хэрэг гарлаа. 23 настай эмэгтэй өөрийн 8 сартай хүүхдээ цээжин тус газарт нь хоёр удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна.
Хэргийн дараа тэрээр өөрийгөө гэмтээж, судсаа ханан, мөн биеэ дөрвөн удаа хутгалж амиа хорлохыг завдсан нь уг үйлдэл санаатай юу, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй холбоотой юу гэх асуултыг дагуулаад байгаа юм.
Тус эмэгтэй өмнө нь айлд амьдардаг байсан бөгөөд хэрэг гарахаас өмнө тухайн айлаас хүүхдээ авч гарсан нь анхаарал татаж байгаа юм. Улмаар эгч нь дүүгээ эрэн хайж, Сонсголонгийн гүүр орчмоос олж, цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдсэн байна.
Одоогоор сэжигтэн ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдэн, биеийн байдал хүнд байгаа аж. Иймээс түүнийг байцаах боломжгүй хэвээр байна. Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөл тодорхойгүй байгаа бөгөөд сэжигтэн ухаан орсны дараа мэдүүлэг авч, сэтгэцийн байдлыг мэргэжлийн байгууллагаар нарийвчлан тогтоох юм.
Сэтгэгдэл (2)