Төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгсэлийн улсын дугаарыг улстөрчид хулгайлаад хувьдаа авч ашиглаж байгаа талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр энэ талаар "Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга байсан хүмүүс төрийн өндөр сэнтийгээс буухдаа төрийн тусгай хамгаалалтын газарт байдаг тээврийн хэрэгсэлийн улсын дугаарыг хүртэл хулгайлаад, хувьдаа аваад буудаг. 0008 УНҮ Алтай …. ХХК, 0012 УНҮ М.Энхболдын нэр дээр. Бусад бүх дугаар төрийн тусгай хамгаалалтын газарт. Амралтын өдрөөр Төрийн машинаар намынхаа хуралд ирдэг нь бол зүгээр юу ч биш" хэмээжээ.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна