Оны дараах нь Нийслэлийн татварын хэлтсийн дарга нар ажлаа тасалж, Дубай явсан мэдээлэл гарч олны анхаарлыг татсан.
Тухайн мэдээлэл гарсны дараа “Ажлаа тасалж, Дубай явсан нийслэл, дүүргийн татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг” Ерөнхий сайд асан Г.Занданшатар үүрэг болгож байсан. Гэвч эдгээр хариуцлага алдаж, ажлаа тасалж Дубай явсан алба хаагчдын зарим нь ажлаасаа чөлөөлөгдөөгүй хэр нь нэмээд улсаас нийгмийн баталгааны байрны урьдчилгаа гэх 30 сая төгрөг авчээ. Тодруулбал, Оны өмнөхөн БЗД-ийн 21 албан хаагчид 30 сая буюу нийт 630 сая төгрөгийн байрны урьдчилгаа буюу нийгмийн баталгаа олгосон байдаг. Эдгээр 21 хүн дотор Дубай явсан БЗД-ийн Төрийн сангийн хэлтсийн дарга О.Энхмэнд багтжээ. Тэрбээр, ажилдаа ороод нэг жил ч болоогүй атал 30 саяын байрны урьдчилгаа авсан байна. Түүний хувьд өмнө нь Нийслэлийн аудитораар ажиллаж байхдаа БЗД-ийн төсөвт аудит хийж байсан бөгөөд удалгүй шалгаж байсан дүүрэгтээ хэлтсийн даргаар ирэн, 30 сая төгрөг авсан нь энэ юм. Энэ талаар тодруулахаар өнгөрсөн баасан гарагт БЗД-т очиход Засаг дарга, хэлтсийн дарга, орлогч дарга нь ажилдаа ирээгүй юм.
Түүнчлэн эдгээр нийгмийн баталгаанд хамрагдсан БЗД-ийн ажилтнуудын хоёр нь орон тооны бус ажилтан буюу жирэмсэн хүний оронд ажиллаж байсан төрийн албаны шалгалтаа өгөөгүй, жинхэнэ алба хаагч болоогүй байжээ. Ийнхүү ямар шалтгааны улмаас БЗД-ийн Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн О.Удвалгомбо, БЗД-ийн Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн О.Дүүриймаа нар шаардлага хангаагүй хэр нь төрийн мөнгөнөөс байрны урьдчилгаа авсан нь тодорхойгүй байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ: https://asu.mn/pnt
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна