Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын хэлэлцээрийг ТБХ-оор хэлэлцэж байна

Admin
2026/04/01

Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл болон гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг авч, хэлэлцүүллээ.

Үргэлжлүүлэн, байнгын хороо Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцээрийг танилцуулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал гүйцэтгэж, хоёр улсын хооронд хийгдэх агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтийн нөхцөл, үнийн зохицуулалт, санхүүгийн болон логистикийн механизмыг танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна