ӨНӨӨДӨР АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Admin
2026/04/02

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2007 онд НҮБ-ын бүх гишүүн орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах арга хэмжээ авахыг уриалсан. Үүнтэй холбогдуулан жил бүрийн 04 дүгээр сарын 02-ны өдрийг “АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон 2008 оноос тэмдэглэн ирсэн билээ.

Монгол улсын хэмжээнд энэ хичээлийн жилд хүүхдийн цэцэрлэгт 1008, ерөнхий боловсролын сургуульд 1275, мэргэжлийн болон техникийн сургуульд 18, насан туршийн суралцахуйн төвд 5, нийт 2306 аутизмын хүрээний эмгэгтэй суралцагч суралцаж байна.

Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.23
2026/04/02
0
0
Аутизм гэдэг өвчин байдаггүй. Мангар хүүхдүүдтэй болсонтой эвлэрцгээ эсвэл тийм хүнд өвчин юм бол СЭМҮТ-д насаар нь хэвтүүлээд, хүчтэй эм тариа өгцгөө! Улсаас халамжийн мөнгө аваад үзээрэй!
Хариулах