Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй яваа Э.Цэндбаатарын WBC холбооны аваргын бүсний төлөөх тулааны тов гарч, өрсөлдөгч нь тодорчээ.
Уг аваргын төлөөх тулаан ирэх сарын 1-нд болох бөгөөд түүний өрсөлдөгчөөр Барбадосын Кобия Бридиг байх аж. Хэрэв ялвал энэхүү холбооны аваргын бүсийг эзэмшсэн анхны монгол тулаанч болно. Барбадосын тулаанч Кобия Бриди мэргэжлийн боксын замналынхаа цор ганц ялагдлыг 2020 оны есдүгээр сарын 19-нд амссан байдаг. Тэрхүү ялагдлыг нь Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өгсөн түүхтэй.

Сэтгэгдэл (1)