Энэ онд Нийслэлийн хэмжээнд нийт 11 удаагийн шар өвсний түймэр, ойн санд 2 удаагийн түймэр бүртгэгджээ.
Хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын түймрийн үед ашиглах багаж хэрэгслийг бэлэн байдал, зуслангийн бүсэд оршин сууж буй болон дамжин өнгөрч байгаа иргэдийг мэдээллээр хангах зорилгоор түймрийн эрсдэл үүсэх нөхцөлийг бууруулах, сурталчлан таниулах тараах материалыг бэлтгэн хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид, Нийслэлийн Онцгой байдлын газарт яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна