Улаанбурханы батлагдсан тохиолдол хоногт 23-аар нэмэгджээ

Admin
2026/04/07

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.585 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11769, орон нутагт 2811бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 23-аар нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 68 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.

Тухайлбал, нийслэлд 42 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5268 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3591, 5-9 насны 1859 хүүхэд, 15-19 насны 1796 хүүхэд Улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна