Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна

Admin
2026/03/27

09:30 цагт: БОУАӨЯ, ХХААХҮЯ, Монголын Байгалийн өв сан хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурах үйл ажиллагаа Төрийн ордонд болно. 

10:00 цагт: УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд болно.

10:00 цагт: Монгол улсын заан, бөхийн чөлөөт барилдааны мастеруудын дэлхийн аварга, ОХУ-ын Тува улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Д.Бумбаярын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Спортын төв ордонд болж байна. 

11:30 цагт: “Feel mongloia-2026” аялал жуулчлалын улирлын нээлтийн үйл ажиллагаа “One event hall mongolia”-д болно.

15:00 цагт: Дэлхийн театрын өдөрт зориулан зохион байгуулж буй “Театрын сургуулилалт” хүндэтгэлийн баяр УДЭТ-т болно.

16:00 цагт: МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайвангийн “Би үгүй” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

18:00 цагт: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
-Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-тай холбогдуулан ой, ус, бэлчээрийн салбарууд хэрхэн оролцох, тэдгээрийн оролцооны ач холбогдлыг тодорхойлох зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаантай.

-“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл Мишээл экспод зохион байгуулна. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна