Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт ирэх сарын нэгнээс зогсоно

Admin
2026/03/26

Монгол Улсын Засгийн газар 2017 оноос гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөнгөлөлт 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зогсохоор боллоо. Хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл оройн 21:00–өглөө 09:00 цагийн хэрэглээнд үйлчилдэг. Нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумын гэр хорооллын айлууд хамрагддаг. Тус хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй байх, зөвхөн ахуйн хэрэглээ болон халаалтанд ашиглах, цагийн ялгаварт тарифын тоолууртай байх шаардлагатай. Цахилгааны төлбөрийг өдөр, орой, шөнийн хэрэглээний хувиар гурван шатлалт тарифаар тооцдог. Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээний эзлэх хувийг гаргаж, 150 кВт.ц хүртэл, 151–300 кВт.ц, 300 кВт.ц-аас дээш гэсэн гурван шатлалт тарифаар бодож нийлбэр дүнг гаргадаг байна. Иймд иргэдийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн цахилгааны хэрэглээгээ зохистой төлөвлөхийг албаныхан зөвлөж байн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна