Мэргэжлийн байгууллагын судалгаагаар шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй 1024 өрх байгаа аж.
Энэ жил холбогдох байгууллагууд орчин үеийн дэвшилтэт технологи буюу дрон ашиглаж үерийн эрсдэлийг нарийвчлан зурагжуулж, мэдээллийн сантай уялдуулан үнэлгээ хийж байна. Ингэснээр эрсдэлтэй бүсэд байгаа нэгж талбарыг чөлөөлж дүүргүүдэд албан бичиг хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ.
Одоогийн Дэнжийн мянга орчмын сувгууд, Толгойтын гол ,Сэлбэ гол, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны сувгууд гэх байршилд шар ус болон халиа тошин өндөр эрсдэлтэй байна гэж тодорхойлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна