Т.АУБАКИР: Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын ипотекийн зээлийн дарааллыг урагшлуулах заалт туссан

Admin
2026/03/26

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг танилцуулсан. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Төрөлт буурах, гэр бүлийн салалт ихсэх шалтгаанууд яагаад гараад буйг судлахад санхүүгийн асуудал дээр тулж очдог гэх статистик байна. Тиймээс манай яамнаас гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулсан. Олон улсын түвшинд энэхүү асуудлыг санхүүгийн хөшүүргэ буюу татварын хөнгөлөлтөөр дэмжиж өгдөг. Гэр бүлийн гишүүний аль нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлөх. Тухайлбал гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн эхнэр, нөхөр зэрэг хөдөлмөр эрхлэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах татвараас нь чөлөөлөх. Ипотекийн зээлийн жагсаалтад дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айлын дарааллыг урагшлуулах. Эрүүл мэндийн багц даатгалыг санал болгоно гэх мэт олон заалтууд туссан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газар дэмжих юм бол УИХ-аар хэлэлцүүлнэ” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна