"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр суллагдана. Тодруулбал, "Нүүрсний" гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргээр Б.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, 3 жил 9 сар хорих ялыг давж заалдах шатны шүүхээс ногдуулсан байдаг.
Тэгвэл Б.Ганхуяг нь өнөөдөр суллагдах талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр хоригдох хугацаандаа Талбайн туслахаар ажилласан байдаг. Харин түүнтэй хамт ял шийтгүүлсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нь хорих ангид Номын санчаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр суллагдсан юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна