“Машин бохирдууллаа“ хэмээн хоёр настай дагавар хүүгээ хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Admin
2026/03/26

Өнгөрсөн оны есдүгээр сард хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарч байв. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, 26 настай эрэгтэй дагавар хүүхдээ “Машин бохирдууллаа” хэмээн уурлаж, амь насыг нь бүрэлгээд, цогцсыг нуусан байсан юм.

Тэгвэл уг этгээдэд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 зүйлийн 3 /хүнийг алах/ хэрэгт буруутган шүүх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна