Одоогоос гурван жилийн өмнө Дорноговь аймагт 12 настай охин сургуульдаа явах замдаа алга болж, дөрөв хоногийн дараа бусдад онц хэрцгийгээр алуулсан байдалтай цогцос нь олдсон харамсалтай мэдээлэл гарч байлаа.
Тухайн үед хөдөө орон нутаг, гэр хорооллын бүсүүдийн камержуулалт хангалтгүй байгаа талаар олон нийт шүүмжилж байсан. 32 настай Г.Даваасүрэн хоёр охинтой тул энэ аймшигт хэргийн хохирогчийн араас ихэд харамссан байна. Улмаар дахин нэг ч хүүхэд гэмт хэрэгтнүүдэд бүү олзлуулаасай гэсэндээ өөрийн хөрөнгөөр гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн ойролцоох харанхуй бүсүүдэд хяналтын камер суурилуулах ажилд ханцуй шамлан оржээ. Түүний хувьд 200 камер суурилуулах зорилттой энэхүү ажлаа эхлүүлсэн ба одоогоор зургаан газарт камер суурилуулаад байгаа юм. Суурилуулсан зургаан хяналтын камерын дөрөв нь гэр хорооллын сургуулийн ойролцоо, суурилуулжээ. Энэ үйлсэд өөрийн биеэр гар бие оролцож яваа Даваасүрэн гэх залууг Асу.мн сайт энэ удаагийн сурвалжилгаар онцоллоо. Гэмт хэрэг хийх сэдэлтэй хүмүүс Хяналтын камер харсан даруйд үйлдлээ зогсоодог нь судалгаагаар батлагдсан байдаг. Гэмт хэрэг их гардаг эсхүл харанхуй булан, зам, тунелд нэг камер суурилуулснаар олон хүүхэд амь нас эрүүл мэнд эдийн засгаараа хохироос сэргийлж чаддаг юм.
ВИДЕО:
Сэтгэгдэл (1)