Хөтөлийн “Цемент шохой“-н овоолго руу ачааны машин унаж, жолооч гэмтжээ

Admin
2026/03/25

Автозамын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл баг хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 16:32 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Howo ZZ5707S3840AJ” загварын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, жолооч иргэн У/28 настай, эрэгтэй/-ын баруун хөл жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна