ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 105 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ҮЗЭСГЭЛЭН СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ДЭЛГЭГДЛЭЭ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.Энэхүү өдөрлөгөөр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа өргөн хүрээнд дэлгэн үзүүлж буйгаар онцлог болж байна. Ингэснээр иргэд, залуу хойч үеийнхэн эх орныхоо батлан хамгаалах чадавхтай биечлэн танилцаж, техник хэрэгслийг ойроос үзэж сонирхох боломжтой болж байна.
Зөвхөн үзэсгэлэн гараад зогсохгүй, Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд
Архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх;
Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө;
ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд;
“Соёмбо” сонины тусгай дугаар болон салбарын бодлогын танилцуулга зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм.
Нээлттэй хаалганы өдөрлөг 3 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдээ үргэлжлэх тул иргэд та бүхнийг урьж байна.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна