Оскарын 98 дахь наадам болж шилдгүүдээ тодруулж байна

Admin
2026/03/16

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Оскарын 98 дахь наадам АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт эхэлж, 2025 онд дэлгэцнээ гарсан шилдэг кино бүтээлүүдийг шалгаруулж байна. Ёслолыг хошин урлагийн жүжигчин Конан О’Брайен хөтөлж, нийт 24 төрөлд шагнал гардуулна. Энэ жилийн наадамд хамгийн олон нэр дэвшилт авсан бүтээл бол Sinners кино бөгөөд 16 номинацид нэр дэвшиж, өрсөлдөөнийг тэргүүлж байна.

 
Ёслолын эхний шагналууд тодроод эхэлсэн бөгөөд шилдэг туслах эрэгтэй жүжигчин-ээр One Battle After Another киноны дүрээр Шон Пенн, шилдэг туслах эмэгтэй жүжигчин-ээр Weapons киноны дүрээр Эми Мэдиган тодорчээ. Мөн энэ удаагийн наадмаас кино урлагт анх удаа “Кастинг” төрөл нэмэгдсэн бөгөөд анхны ялагч нь One Battle After Another киноны кастинг найруулагч Кассандра Кулукундис болж байна.
 
Одоогоор шалгарсан шилдэгүүд:
Шилдэг туслах эрэгтэй жүжигчин: Шон Пенн, One Battle After Another
 
Шилдэг туслах эмэгтэй жүжигчин: Эми Мэдиган, Weapons
 
Шилдэг анхны зохиол: Райан Куглер, Sinners
 
Шилдэг зохиолоос хөрвүүлсэн кино: Пол Томас Андерсон, One Battle After Another
 
Шилдэг хүүхэлдэйн кино: Kpop Demon Hunters
 
Шилдэг хүүхэлдэйн богино хэмжээний кино: The Girl Who Cried Pearls
 
Шилдэг хувцасны загвар: Кейт Хоули, Frankenstein
 
Шилдэг продакшн дизайн: Тамара Деверелл болон Шейн Вьеау, Frankenstein
 
Шилдэг нүүр хувиргалт, үс засалт: Майк Хилл, Жордан Самуэл болон Клоина Фюрей, Frankenstein
 
Шилдэг кастинг: Кассандра Кулукундис, One Battle After Another
 
Шилдэг амьд дүрийн богино хэмжээний кино (тэнцсэн): The Singers, Two People Exchanging Saliva
 
Шилдэг визуал эффект: Жо Леттери, Ричард Бэнехам, Эрик Сайндон болон Даниэл Барретт, Avatar: Fire and Ash


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна