Турк Улсын Анталъя хотноо зохион байгуулагдаж буй өсвөрийн жүдочдын дэлхийн чансааны оноо олгох Европын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн болж байна. Тус тэмцээнээс манай өсвөрийн жүдочид 2 мөнгө, гурван хүрэл медаль авчээ. “Виннэр” дэвжээний тамирчин Батбуянгийн Далайцэрэн хөвгүүдийн 73 кг-ын жинд мөнгөн медаль, охидын 44 кг-д Баярзулын Хулан мөнгө, 52 кг-д Лхагвадоржийн Саяжаргал хүрэл, хөвгүүдийн 81 кг-д Баяржаргалын Тэмүүлэн, 60 кг-д Мягмарын Энхбилэг хүрэл медаль тус хүртлээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна