13 дугаар зууны үеийн өртөөчний амьдралыг харуулсан "The Legend of Khiimori" нэртэй видео тоглоом худалдаанд гарчээ

Admin
2026/03/05

Видео тоглоом хөгжүүлэгч "Mindscape" компаниас "The Legend of Khiimori" нэртэй тоглоом худалдаанд гаргажээ.

13 дугаар зууны үеийн монголчууд тэр дундаа морин өртөөний амьдралыг харуулсан адал явдалт зохиолтой тус тоглоомыг $29.99 худалдаанд гаргасан байна.

Хатуу ширүүн уур амьсгалтай өргөн уудам тал нутагт өртөөчин зорьсон газраа саадгүй хүрэхийн тулд учирч болох бэрхшээлийг хэрхэн давах, итгэлт сайн хүлгээ бэлдэх, ан амьтдаас өөрийгөө хамгаалах зэрэг тусгай даалгаврыг тус тоглоомд биелүүлэх юм.

Эх сурвалж: IKON.MN

 

  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна