Хайр нас дагаад өөрчлөгддөг ч, алга болчихдоггүй юм шиг санагддаг. Залуу үед хайр гал шиг дүрэлзэж, амьдралын хурдад хөөгдөөд анзаарах ч завгүй өнгөрдөг. Харин нас ахих тусам тэр гал нь тогтуун, гүн дулаан илч болдог байх.Нэгнийхээ нүд рүү удаан хараад, ярих зав гарна гэдэг өөрөө жинхэнэ аз жаргал. Амьдралын бэрхшээлийг хамт давж, олон жил мөр зэрэгцэж явсан хүмүүс л “дахин дурлах” тэр мэдрэмжийг жинхэнэ утгаар нь ойлгодог байх. Жүжигчин, загвар зохион бүтээгч, гимнастикч, бясалгагч Сэрчмаагийн Пүрэвмаа 5 хүүхдийнхээ аав, ханийнхаа тухай ийн хуучилсан юм.
Түүний хань анх танилцахдаа л “Бид 5 хүүхэдтэй болно” гэж хэлж байсан гэдэг.Үрлээтэй уулзах гэж олон залуус захиа бичиж, хаалгыг нь тогшдог байсан ч түүнийг жүжигчин гэдгийг огт мэдэхгүй, гадаадад боловсрол эзэмшээд ирсэн залууг тэр насны ханиараа сонгожээ.Амьдралынхаа туршид бүхий л хүсэл мөрөөдөл, сонирхлыг нь дэмжиж, түшиж ирсэн ханийнхаа тухай тэрбээр манай нэвтрүүлэгт ийнхүү ярьсан юм.
Ингээд “MyCareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна