УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн долоо хоногт гаднын банкыг оруулж ирэх талаар судлаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл эдийн засагч Д.Ангар энэ талаар ингэж хэллээ. Тэрбээр, "Гадаадын банк орж ирвэл дотоодын банкууд зээлдэгчийнхээ хойноос гүйх цаг ирнэ. Гадаадын банк Монголд орж ирвэл ийм эффект гарна гэж бодож байна.
- Хадгаламж сүртэй татахгүй бх. Хадгаламж эзэмшигч нарыг татах гж цаг хугацаа их шаардана
- Төв оффисоосоо 10-20 тэрбум ам. доллар оруулж ирнэ. Тэнд мөнгө нь бэлэн байгаа
- Монголбанктай своп хэлцэл хийж валютын эрсдлээ түгжинэ.
- Эхний ээлжинд жижиг дунд хэмжээний зээлдэгч нартай зууралдахгүй байх
- Шууд Монголын том компаниудын зээлийг шилжүүлж авах байх. Өмнөх зээлийн хүүгээс нь 1-2% бага байна. Том компаниуд шуурна.
- Том найдвартай зээлдэгчээ алдсан банкууд одоо л зээл өгөхийн тулд зээлдэгчийн хойноос нь хөөцөлддөг болно
- Бусад банкныхаа сайн зээлдэгчдийг бас л зээлийн хүүг нь 1-2% бууруулах замаар шилжүүлж авна. Зээлдэгч нар мэдээж дуртай байна.
Дээрх процесс 3-5 жил үргэлжлэхэд өрсөлдөөний зарчмаар Монголын зээлийн хүү буурна. 3-5 жилд лав л одоогийн байгаагаас 6-8% буусан байнн. Тэгэхэд л болоо. Бид Америк, Япон шиг жилийн 3-4% хүүтэй зээл гэж даврахгүй ээ. Ядаж л жилийн 10-12% хүүтэй байдаг орчныг хүсээд байгаа юм" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна