Зарим гал улайсаж дүрэлздэггүй. Чимээгүйхэн, тогтуун асаж, удаан шатдаг. “Хөх дөл” төслийг Г.Алтангэрэлийн гэр бүл бага багаар өрдөж бүтээсэн юм. Өрхийн тэргүүн, Г.Алтангэрэл бол хөх дөл төслийн эхлэл. Харин түүний гэргий Г.Номуун дөлний өнгө нь...
Бид хүүхдүүддээ юу өвлүүлэх вэ? Хөрөнгө мөнгө үү, дээд боловсрол уу? Г.Алтангэрэл өөрөөсөө ийн асуугаад тус төслийг эхлүүлэхээр шулууджээ. Үндэсний дархлаа болсон өв соёл, нүүдэлчин ахуйгаа хүүхдүүддээ өвлүүлэх нь эцэг хүн болсны Монгол хүн болсны үүрэг хэмээн тэр ухамсарлаж, гэргий нь түүнийг дэмжсэнээр тэд энэ төслөө эхлүүлжээ. МУСТА, Жүжигчин Г.Алтангэрэл Г.Номуун нар 2023 оны зургаадугаар сард Баянхонгор аймгийн Галуут суманд амьдрахаар нүүж байв. Тэд "Хөх дөл" төслийн хүрээнд хөдөө 1,5 жил амьдрахдаа нүүдэлчин ахуй, өв соёлыг сурталчилсан "Хөх дөл" хэмээх 20 ангит цуврал контент, “Мөнхөө” баримтат киног бүтээсэн юм. Тус төслийг эхлүүлэхийн тулд тэд мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-аасаа гарч, хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг нүүлгэх, төслийг баримтжуулах уран бүтээлчдийн цалинг олгох гээд ихээхэн зориг гаргаж эхлүүлсэн байна. . Мөн БНСУ-д 3 сарын турш ажиллаж тус төслийн анхны хөрөнгөө босгож байсан тухайгаа хийгээд шинэ уран бүтээлийнхээ тухай ярьсан. Ингээд “Mycareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна