Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа

Admin
2026/01/28

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат (нэг жил болон түүнээс дээш) бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа.

Энэхүү тогтоол батлагдсанаар улсын болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий банканд байршуулах мөнгөн хадгаламж худалдан авахад хөрөнгө оруулж болно гэж, мөн Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батлахаар гэж тус тус заасан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.94
15 цагийн өмнө
0
0
Монголбанк төсвийн байгууллагууд дотроос ганцаараа ажилтнууддаа тус бүрд нь орон сууцны урамшуулал болох 50 сая төгрөг өгдөг. Монголбанк төсвийн байгууллагуудаас хамгийн ихээр алдагдалтай ажиллаж, төсвийг хэдэн их наядын өрөнд оруулаад байгаа.
Хариулах