Начны найраанд мөнгө амладаг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нууц амрагтаа 20 тэрбумын тендер бэлэглэв үү?

Admin
2026/01/22

Монгол улсын төсвийн 80 гаруй хувийг уул уурхайд түшиглэн бүрдүүлдэг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нууц амрагтаа 20 тэрбумын тендер бэлэглэсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарлаа. 

Тодруулбал, Засаг дарга Н.Энхбат ЗДТГ-т мэргэжилтнээр ажиллаж байсан М.Мөнхмааг Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ томилолтын дараа барилга, бүтээн байгуулалтын бараг бүх тендерт М.Мөнхмаагийн төрсөн аав Мятав, ахынх нь эзэмшлийн “Эрхэс баян говь” ХХК ялдаг болжээ. “Эрхэс баян говь” ХХК нь нийт 25 тэрбум төгрөгийн өртөг бүхий 31 тендерт оролцож, 20 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан нь санаандгүй тохиолдол биш юм. Өмнөговь аймагт зарлагдсан барилгын салбарын тендер болгонд ганцхан энэ компани ялж буй нь баримтаар нотлогдохоос гадна өрсөлдөгч компаниуд шударга бус байдлыг онцолсоор байна. Үүнийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нууц амраг М.Мөнхмаагаа чухал албан тушаалд томилж, түүний гэр бүлийн компанид ихэнх тендерүүдийг шууд олгох байдлаар өөрөө мөнгө авдаг гэж нутгийнхан, ил далдгүй ярьцгаадаг болжээ. Учир нь энэхүү тендерүүдийг гол шийддэг хүн болох аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь Засаг дарга Н.Энхбатын багын найз юм. Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн шалгаруулсан 30 тендерээс 28 нь хуульд нийцээгүй болохыг Сангийн яамнаас тогтоосон ч Өмнөговь аймгийн засаг даргын найз учир одоог хүртэл хариуцлага тооцоогүй байна. Энэ мэтчилэн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат угаас нэр цэвэр хүн биш. Тэрбээр өмнө нь 2022 онд улсын баяр наадмын үеэр тухайн үеийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч байхдаа улсын заан Н.Жаргалбаяртай утсаар ярьсан бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Уг бичлэгт Н.Энхбат Н.Жаргалбаярт хандан “Чи тавын даваанд манай Нямааг амлачих. Тэгээд надад хүссэн тоогоо хэл” гэсэн байдаг. Үүнээс болж түүнийг олон нийт шүүмжилж, “Начны найраа”-ны хэрэгт буруутган АТГ-аас хавтаст хэрэг нээж, шалгаж байсан түүхтэй. Ийм нутагтаа нэр нүүргүй, улсдаа ч үнэлэгдсэн ажилгүй хүнийг Монгол улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг, эдийн засгийн хөшүүргэ болсон чухал аймгийн Засаг даргаар хэзээ хүртэл ажлуулсаар байх вэ?


6
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.26.195.190
2026/01/22
0
0
Er ni bol umnugovid ajnain buleglel ylaad udaj baigaadaa AN erh barisan suuliin 6-7 jil ene tender tusul bol utgaa aldsan ter bugdiig zuvhun AN- han l avna ulsiin ontsgoi buren erht shalgalt oruulah bolson aimag bol yaltgui umnugovi shuu ene olon oron suuts barilgiin gaxruud bugd ene namiin dadga nariin gazar deer ni barigdaj baigaa barilga baishin bugd ed nariih hediigeer enhbat deneedorj gesen ner ni baihguich tednii gar huluud mungu ugaagch nar l baigaa 1-r bagiin aimgiin tuluulugch baterdene gedeg baihaa bas neg te der tusliin mangas bii odoo UB gardag zamiin umnu asar tom gazar avaad hashtsan l bna tagnuul tsagdaa shuuh unench shudarga ajillaj chadval mash ih no... bii shuu
Хариулах
103.26.195.190
2026/01/22
1
0
Yaag unen uu
Хариулах
103.168.34.144
2026/01/22
0
0
Томилсон хүмүүс нь хамтран мөнгө идэж байгаа биз
Хариулах