Өсвөр насны охидууд нэгнийгээ хэрцгийгээр зодож, шалдлан, дараа нь хувцсыг өмсүүлж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Улмаар эл хэрэгт холбогдуулан хувийн болон улсын сургуулийн 8 хүүхдийг холбогдуулан шалгаж буй. Тэгвэл энэ мэт цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэргээр хүний хувийн мэдээллийг задруулж байгаа тохиолдлууд гарч байгаатай холбоотойгоор Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр өөрийн цахим хуудаснаа байр суура илэрхийллээ.
Тэрбээрс"Бид хүүхдэд амжилт, мэдлэг, өрсөлдөөнийг заасаар ирсэн ч хүнийг хүндлэх, сул доройгоо хамгаалах, хариуцлага үүрэх ёс суртахууныг хангалттай төлөвшүүлж чадсан уу гэдэг асуулт өнөөдөр нийгмийн өмнө тавигдаж байна.
Хүүхэд хоосноосоо харгис болдоггүй тэд харсан үзсэн орчин, сонссон үг, мэдэрсэн хандлагаа л давтдаг. Хэрэв дээрэлхэл бол “хүүхдийн маргаан” гэж зөөлрүүлж өнгөрөөвөл маргааш хүчирхийллийг хэвийн мэт хүлээн зөвшөөрсөн нийгмийг бид өөрсдөө бий болгох эрсдэлтэй.
Хамтдаа зүрхээ тогшиж зүрхэндээ салхи оруулъя гэж уриалж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна