Монгол түмний уламжлалт баяр болох "Цагаан сар" хоёрдугаар сарын 18-нд болно. 50 гаруй хоног дутуу байгаа сар шинийн баяртаа иргэд хэдийн бэлдэж эхэлжээ. Малчид ууц худалдаагаа эхлүүлсэн бөгөөд 1 кг нь 13,500 төгрөгийн ханштай байна. Эрт дээр үеэсээ хаврын тэргүүн сарыг тэмдэглэж, өвлийн өнгийг давсан сайхан золголт хийж, амар мэндээ мэдэлцдэг уламжлалтай учир Монголчууд том ууц тавихыг эрхэмлэдэг. Дундаж ууц нь 30-35 кгтай гэж үзэхэд иргэд цагаан сарын баяраар ууцанд дунджаар 500,000 төгрөг зарцуулахаар байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна