УИХ-ын гишүүн Ө.Шижир УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны сонсголоор Монгол банкны ерөнхийлөгчийг сонгож буй тухай өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр улсын төсвийн тэлэлт ийм хэмжээний байх юм бол Монгол банкны зүгээс инфляцыг 6 хувьд барьж чадахгүй шүү гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч нь өөрөө зоригтой хэлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд нь, засгийн газар нь төсвийг хамаагүй тэлээд ороод ирдэг. Гэтэл тэр тэлэлт нь эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг Монгол банк дүгнэх ёстой. Ер нь ний нуугүй хэлэхэд УИХ-ын гишүүд нь Монгол банкныхаа үгийг сонсохоо больчихсон. Монгол банкны ерөнхийлөгч өмнө нь улс төрийн томилгоогоор очдог байсан. Энэ удаад эдийн засгийн чиглэлийн хүн томилогдох гэж байгаа нь давуу талтай гэлээ
Сэтгэгдэл (1)