Р.Сэддорж: С.Наранцогт Монгол банкны ерөнхийлөгчөөр асар хариуцлагатай үед томилогдож байна

Admin
2025/12/16

Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Монгол банк бол маш эмзэг ажил, Энэ банкны ерөнхийлөгчөөр томилогдож буй С.Наранцогтын туршлагад нь итгэж байна. Түүний хувьд гадаадын валютын 80 хувийг бүрдүүлдэг, төрийн өмчит бүх компанийг нэгтгэсэн "Эрдэнэс Монгол" ХХК-ийг удирдаж байсан хүн.

Монгол банкны явуулж ирсэн инфляцыг алдахгүй тогтоон барьж байгаа энэ бодлогыг үргэлжлүүлж, монгол банкны хийж чадахгүй байгаа бодлогын хүүг бууруулах, зээлийн хүүг бууруулах ажлыг хийнэ гэдэгт Монголчууд бүгд найдаж, итгэж байна. С.Наранцогт Монгол банкны ерөнхийлөгчөөр төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, нэмэгдүүлэхгүй байх гээд асар хариуцлагатай үед томилогдож байна гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна