УИХ-ын дарга Н.Учралын Монголбанкны ерөнхийлөгчид санал оруулсан С.Наранцогт гэж хэн бэ?

Admin
2025/12/16

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны сонсголоор Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох саналыг УИХ-ын дарга Н.Учрал гаргалаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул шинэ ерөнхийлөгчийг томилох шаардлага үүссэн. 

С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

БОЛОВСРОЛ: 

  • 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
  • 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
  • 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
  • 1999-2001 онд МУИС-ийн ийн Физик математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
  • 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер- эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
  • 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
  • 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
  • 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
  • 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
  • 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
  • 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
  • 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
  • 2022 онд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
  • 2022-2025 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. 

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна