Энэ Лхагва гарагт “Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг хүчингүй болгох“ асуудлаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ

Admin
2025/12/08

Хуульч О.Батхүү “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар өргөдөл санаачилж 100 мянган хүний гарын үсэг цуглуулснаар УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн билээ.

Дээрх өргөдлийг холбогдох ажлын хэсэг хэлэлцсэн бөгөөд энэ лхагва гарагт УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна