Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оноос жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэхүү өдрийн гол зорилго нь тэгш оролцоог хангах нь хүний суурь эрх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 115,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, 14,700 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
2025 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангасан нийгмийг цогцлоох замаар нийгмийн дэвшлийг ахиулах нь” уриан дор тэмдэглэж байна
Сэтгэгдэл (1)