Уг үйлчилгээг цахимжуулснаар E-Mongolia системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах бүрэн боломжтой. Түүнчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаараа захиалах болон хадгалах боломжтой боллоо. Өмнө нь иргэд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Авто тээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар төрийн байгууллагын ажлын өдөр, ажлын цагаас үл хамааран Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний үйлчилгээг "ХурДан" цэгүүд болон киоск машинаар дамжуулан 24 цагийн хэдийд ч авах боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна