Ч.Номин: “Go Mongolia” хөтөлбөр нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн амжилттай үр дүнгээ өгсөн хөтөлбөр

Admin
2025/11/06

УИХ-ын гишүүн, Соёлын сайд асан Ч.Номин: Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлогоор аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохыг тодорхойлсон. 2050 оны алсын хараагаар нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохоор зорьж, соёл урлаг, спортоор дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчилж байгаа. Ковидын дараа унасан аялал жуулчлалын салбарыг сэргээхээр 2023-2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. 2020 онд 30 мянган жуулчин, 2022 онд 200 мянга орчим жуулчин хүлээж авсан бол 2024 онд хамгийн дээд хэмжээгээрээ буюу 808 мянган жуулчин хүлээж авсан. Цаашид жуулчдын тоог жил болгон 16 хувиар өсгөж, 2030 он гэхэд хоёр саяд хүргэх зорилготой."Go Mongolia" төсөл бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн хамгийн амжилттай ажлуудын нэг. Бид жуулчин татахын тулд олон улсад өөрийн улсаа эергээр таниулж, маркетинг хийх хэрэгтэй. Мэдээж үүнд санхүү, хөрөнгө оруулалт зарцуулагдана. Үүнийг хийж хэрэгжүүлэхдээ, дэлхийн зөвлөх үйлчилгээний хамгийн том дөрвөн байгууллагын нэг "Boston Consulting Group"-ээс Монгол Улсын аялал жуулчлалын 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөг гаргуулж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр төлөвлөсөн.

 Дэлхийн хамгийн их үзэлттэй спорт болох хөлбөмбөгийг тусгайлан сонгож, дөрвөн тэрбум фэнийг нь ашиглан улсаа сурталчлахыг зорьсон. Тиймээс "Fulham" багтай хамтарч ажилласан. Энэ бол спонсор биш, харин маркетинг. Дан ганц Монгол Улс биш, дэлхийн 40 гаруй улс спортоор дамжуулж өөрсдийгөө сурталчилдаг. Үр дүнд нь жуулчдын тоо 13-14 хувиар өсөж, 1.6 тэрбум ам.долларын эдийн засгийн эргэлт бий болно гэж тооцоолсон. Нэг жуулчин дунджаар 2000 ам.доллар зарцуулдаг. Энэ мөнгө хувийн хэвшил, иргэдэд шууд хүрдэг. Гэрээний үлдэгдэл, санхүүгийн мэдээлэл ГХЯ-нд шилжсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн сайд нь өгөх байх.
 Цаашид нислэгээ нэмэгдүүлж, сурталчилгааг үргэлжлүүлэх хэрэгтэй. Уул уурхайн дараагийн экспорт бол аялал жуулчлал. Төр бодлогоор дэмжээд, хувийн хэвшил өөрөө хөгжинө гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.220
2025/11/12
0
0
1 сая жуулчин авна гэсэн авч чадаагүй,хөдөөгийн гол2 замууд дээр жорлон,амрах газар,хоолны газрууд барьсан гээд гол2 ямар ч ажил хийгээгүй байж өөрийгөө магтаж үл болно,донгио минь
Хариулах
103.168.34.103
2025/11/10
0
0
Ur n udamaa dagah n ertuntsiin jam ym!
Хариулах
66.181.177.32
2025/11/08
0
0
Чиний ажлыг чи өөрөө дүгнэхгүй ээ,хөндлөнгөөс дүгнэнэ.муу байсан ч сайн гэж л дүгнэнэ дээ,энэ хулгайч авгай.танай засаг 23 онд 1 сая жуулчин авдаг болно гэж амласан,хаа байна.600 мянгыг авчаад өөрсдийгөө сайн гээд хэлээд байдаг.адаглаад Хөвсгөлийн замд нийтийн хэдэн жорлон барив,хэдэн амрах газар бүтээв гэхээр таг...
Хариулах
103.145.234.40
2025/11/07
0
0
Үнэхээр гайхалтай
Хариулах