Нийтийн өргөдлийн цахим системд "УИХ-ын гишүүн бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол зөрүү цалинг олгох хуулийн заалтыг хүчингүй болгох" өргөдлийг иргэд санаачилж, 100 мянган иргэний санал авсан тул УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэж, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн.
Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас УИХ-ын ТББХ болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна