Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, урамшууллын асуудал — бидний хамтын зорилго
Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд өдөр бүр иргэдийнхээ амь насыг хамгаалж, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа нь хамгийн хүнд, ариун хөдөлмөр.
Тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага бодитоор тулгараад байна.
Гэвч өнөөгийн дэлхийн геополитикийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт тодорхой дарамт үзүүлж байна.
Энэ нь төсвийн бодлого, зардлын бүтэц, валютын ханш, гадаад худалдааны урсгал зэрэг олон талд нөлөөтэй.
Ийм нөхцөлд бид сэтгэл хөдлөлөөр бус, тооцоо судалгаа, бодит боломж дээр суурилсан шийдэл гаргах ёстой.
Тиймээс Эрүүл мэндийн яам, Сангийн яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлтэй хамтран:
Цалин, урамшууллын шатлалын шинэчлэл
Үр дүн, ачаалалд суурилсан урамшууллын загвар
Төсвийн хэмнэлт, дотоод нөөцийн оновчлол
Хувийн хэвшил, даатгалын оролцоог нэмэгдүүлэх
зэрэг гарц гаргалгааг хамтаар боловсруулж байна.
Энэ бол нэг талын шаардлага бус, төр–салбар–ажилтан гурвын хамтын зорилго юм.
Эв нэгдэл, ойлголцол, хариуцлагатай хамтын ажиллагаагаар энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна