Унц нь 4,381 ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрээд байсан алтны үнэ Лхагва гаригт (2025.10.22) 7.5 хувиар буурч, 4,036 ам.долларт хүрчээ. Алтны үнийн өсөлтөд өмнө нь дэлхийн хоёр том эдийн засгийн зөрчил, Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг бууруулах хүлээлт, мөн төв банкуудын алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлого зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн юм. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай үүссэн худалдааны маргаан намжиж магадгүй гэсэн мэдэгдэл хийснээс хойш энэ долоо хоногт алтны ханш дараалан буурч байна. К Бээжин газрын ховор элементийн экспортод хатуу хяналт тогтоосны хариуд 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдэж байсан Трамп, улмаар “Хятадтай шударга тохиролцоо хийх боломжтой” гэж хэлсний дараа алтны ханш огцом унажээ. Үүнтэй зэрэгцэн мөнгөний үнэ ч буураад байна. Өнгөрсөн долоо хоногт нэг унц нь 54.5 ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлт тогтоож байсан бол лхагва гарагт 12 хувиар буурч, 47.9 ам.доллар болсон байна.
“Tradu.com” сайтын зах зээлийн ахлах шинжээч Рассел Шор "Алт сүүлийн 10 жилийн хамгийн огцом уналтын дараа ойрын хугацаанд тогтворгүй хэвээр байх төлөвтэй байна. Валютын хүүг бууруулах бооцоо, ам.долларын сулрал, Төв банкны ханшийн уналт зэргээс шалтгаалсан гэж үзэж байна. Борлуулалт нь үндсэндээ техникийн шинжтэй бөгөөд есдүгээр сараас хойш хэт их худалдан авалтын үр дүн гарч байгаа юм шиг харагдаж байна. Гэсэн хэдий ч энэ жил үнэт металлын үнэ ойролцоогоор 55 хувиар өссөн хэвээр байгаа бөгөөд урт хугацааны үндсэн өсөлтийн хандлага тогтвортой хэвээр байна” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна