БНХАУ-ААС 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА

Admin
2025/10/22

БНХАУ-ААс АВАХ АИ-92 ШАТАХУУНЫГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ. 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙНА.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 109.703 тонн шатахууны нөөцтэй байна. Үүний 21.408 тонн нь АИ-92 шатахуун байна. Манай улсын АИ-92 шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Үүгээр тооцвол 11 хоногийн нөөц байгаа гэсэн үг аж. Одоогийн байдлаар нэмэлтээр 78 вагон буюу 4680 тонн АИ-92 шатахуун тээвэрлэгдэн ирж байгаа. Иймээс өмнөх хэвийн өдрүүдтэй адил хэрэглээ байвал хоёр долоо хоногт хүрэлцэхүйц нөөцтэй аж. Мэдээж энэ хугацаанд дараагийн тээвэрлэлтүүд хийгдэнэ. Мөн БНХАУ-аас авах АИ-92 шатахууныхаа хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, ажлууд эхэлсэн. Тиймээс тайван байж, зохистой хэрэглэж чадвал эрсдэлийг хамтдаа даван туулах боломжтой байна.

Мэдээж бие биеэсээ өрсөж, банкаа дүүргэх гэж хичээсээр байвал энэ баланс алдагдах нь ойлгомжтой. Учир нь нийслэлийн замын хөдөлгөөнд 800 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцож байгаа. Тэд өмнөх хэвийн өдрүүдтэй адил хэрэглээндээ нийцүүлж шатахуун худалдан авахад хоногт 2000 тонн АИ-92 борлуулагддаг байсан. Хэрэв 800 мянган машины банкийг нэгэн зэрэг дүүргэхээр зүтгэвэл 2000 тонноос хэд дахин давсан огцом эрэлт үүсэх юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна