2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжүүлэх мал аж ахуйн тогтвортой хөгжлийн төслүүдийн оролцогч талууд болох Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, сумын нийт малчин өрхүүдийг хамруулсан “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо болон “Оюу толгой” компани Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт:
Энэхүү төслүүд нь малчдын орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг бий болгох ач холбогдолтой. Эдгээрээс эхний шатны “Махны чиглэлийн өсвөр үхэр бордох ферм байгуулах” төсөлд “Оюу толгой” компани 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах, урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна