Сүүлийн жилүүдэд БНСУ-д хараа засуулах мэс засал хийлгэхээр зорьж буй Монгол өвчтөнүүдийн тоо тогтвортой нэмэгдэж байна. Солонгост хараа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нүдний эмнэлэг маш олон байдаг. Аль эмнэлгийг сонгох нь мэс заслын үр дүнг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл болдог
Хараа засах мэс засал нь өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж, эмчийн туршлага, ур чадвар, нарийн номограм (nomogram) зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг нарийн мэргэжлийн салбар юм.
Хараа засах мэс заслын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч улс бол Солонгос улс. Солонгос улс нь хараа засах мэс заслын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орон бөгөөд,тус салбарын хөгжлийг манлайлагчдын нэг бол Сөүлийн их сургуулийн анагаах ухааны доктор, профессор Жон Ы Сан (Dr. Jung Ui Sang) юм.
Жон Ы Сан эмчийн гол ололт амжилтууд:
Одоогоор тэрээр SNU Нүдний эмнэлгийн захирал, ерөнхий эмчээр ажиллаж байгаа бөгөөд Солонгос улсыг хараа засах мэс заслын салбарт дэлхийд танигдсан төв болгож хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн юм.
SNU Нүдний эмнэлэг — Технологи ба ур чадвар
SNU эмнэлэг нь эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийн №1 ZEISS брэндийн төхөөрөмжүүдийг ашигладаг бөгөөд SNU эмнэлгийн эмч нар Самсунг Сөүлийн эмнэлэгт олон жил ажиллаж байсан туршлагатай.
Түүнчлэн SMILE болон ICL мэс заслын албан ёсны гэрчилгээтэй (reference instructor) эмч нар мэс заслыг гүйцэтгэдэг.
Хараа засах мэс заслын талаар
Хараа засах мэс засал нь тухайн хүний нүдний бүтцийн онцлогоос хамаарч өөр өөр аргаар хийгддэг тул эхлээд нарийн оношилгоо, шинжилгээ хийж тохирох мэс заслын аргыг зөвлөж өгдөг.
SNU нүдний эмнэлэг дараах төрлийн мэс заслаар мэргэшин үйл ажиллагаа явуулдаг.
Хараа засах лазер мэс заслын аргуудаас SMILE PRO мэс засал нь
Монгол өвчтөнүүдэд зориулсан тусгай систем
SNU нүдний эмнэлэг нь Монгол өвчтөнүүдэд хараа засах мэс заслыг хамгийн анх хийж эхэлсэн эмнэлгүүдийн нэг юм. Өдгөө зөвхөн Солонгосын иргэд төдийгүй Монгол, АНУ, Вьетнам зэрэг улсуудаас олон улсын өвчтөнүүд тогтмол ирж үйлчлүүлдэг.
SNU Нүдний эмнэлэг нь Монгол дахь “Гэрэл нүдний эмнэлэг”-тэй албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд Монголд урьдчилсан шинжилгээ болон мэс заслын дараах хяналтын үзлэг хийлгэх, Монгол өвчтөнд илүү үр дүнтэй, таатай үйлчилгээ үзүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
Мөн Монголын TDB банк-тай хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгуулж, “BRITTO” картын эзэмшигчдэд хараа засах мэс засал болон эмчилгээний хөнгөлөлт үзүүлж байна.
Дэвшилтэт технологи, арвин туршлага
SNU нүдний эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон олон жилийн арвин туршлагаараа олон мянган хүнд нүдний шил, линзгүйгээр дэлхийг тод харах боломжийг олгож байна.
Эмнэлгийн байршил ба холбогдох мэдээлэл
SNU Нүдний эмнэлэгийн хаяг: Сөүл хот, Ганнам дүүрэг, Шинса буудал (метроны 3-р шугам) 6-р гарцаас 70м, ICT барилга 3 ба 12 давхар Утас: +8210-9188-0440
Монгол хэл дээрх вебсайт: https://www.snuseoul.com/mng/
Facebook: https://www.facebook.com/snumongolia/
Instagram: https://www.instagram.com/snumongolia/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна