Нийслэлийн зарим шатахуун түгээх станц АЙ 92 бензин өгөхгүй, зөвөхөн Евро 92 шатахуунаар үйлчлээд лав нэг сар өнгөрч буй. Нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөөц 30 хоног байгаа гэж мэдэгдсэн нь ард түмнийг сандаргаж шатахуун түгээх станцуудын дараалал нэмэгдэж, ачаалал үүсгэсэн. Уг нь бол сайд маань Шатахууны нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа, 30 хоногийн нөөц бий. Ард түмэн минь сандрах шаардлагагүй, тайван байгаарай, шатахуун огт тасалдахгүй гэсэн агуулгатайгаар хэлсэн боловч тухайн өдрийн оройноос ШТС-ууд дээр иргэд урт дараалал үүсгэсэн.
Тэд шатахуун дууссан гэх эсвэл шатахууны үнэ нэмэгдэх эрсдлээс сэргийлж ийн урт дараалалд очерлож буй. Учир нь энэ оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн. Чоно борооноор гэгчээр унтаад сэрэхэд Монголчуудын өргөн хэрэглэдэг Ай 92 шатахууны үнийг ямар ч мэдэгдэлгүйгээр нэмсэн юм. Чухам яагаад шатахуун хомсдолд орж мөн нэмээд байна вэ?
Сүүлийн үед Монгол улсад шатахууны хомсдол ойр, ойрхон үүсэх болсон. Энэхүү хомсдол нь зөвхөн автомашин эзэмшигчдэд бус, инфляц, үнийн өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг. Монгол улс бол нефть үйлдвэрлэгч биш бензин, дизель түлшээ 100 хувь гаднаас импортолдог. Өөрөөр хэлбэл Монгол улс ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хувьд 100 хувь хамааралтай улс. Энэ сарын 6-ны өдөр “Azernews” агентлагийн мэдээлснээр ОХУ-аас нийлүүлэх шатахууны урсгалд тогтворгүй байдал үүсч байгаа тул Монгол улс БНХАУ-аас шатахуун импортлох тухай ярьж эхэлсэн хэмээн нийтэлсэн байдаг.
Уг нь бол Монгол улс нефтийн 250 сая орчим тонн нөөц хайгуулаар тогтоогдсон. Гэсэн ч Монгол улсад нефть боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр байхгүй. Манай улсын нефтийн түүх маш богино. Монгол Улсад байгуулсан анхны нефть боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн Зүүнбаянд 1950-иад оны эхээр байгуулж, уг ордоос олборлосон тосыг нэрж шатахуун, түлш гаргаж байсан. Тус үйлдвэр 1950 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орж, тухайн жилдээ 209 тонн тос олборложээ. 1951 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар бүгд 10 цооногийг ашиглаж байсан боловч боловсруулах үйлдвэр бүрэн ашиглалтад ороогүйгээс 1951 оны гуравдугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 26 хүртэл олборлох үйлдвэрийг түр зогсоосон байв. 1951 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн энгийн нэрэх байгууламж, 1952 оноос дулааны крекинг байгууламж, 1952 оны сүүлчээр коксын байгууламж ашиглалтад орсон аж. Улмаар нефтийнхээ 25 хувийг автобензин, 13 хувийг дизелийн түлш, тав орчим хувийг кокс, 50 хувийг мазут болгон үйлдвэрлэж байв. Зүүнбаянгийн ордоос 1950-1957 онд 300 гаруй мянган тонн нефть олборлож байсан түүхтэй. Ингээд Зүүнбаянгийн ордоос олборлох нефть 1956 оноос эрс буурснаас шалтгаалан нефть боловсруулах заводыг түүхий эдээр хангахын тулд 1957 оноос эхлэн өнөөдөрийг хүртэл ОХУ-аас өнөөдрийг хүртэлд нефть инфортоор авч байгаа юм.
Оросууд өөрсдөөсөө манай улсыг шатахуун, эрчим хүч, төмөр замаар хараат байсаар өнөөдрийг хүрлээ. Харин одоо Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефтийн үйлдвэр барьж байгаа бөгөөд Тамсагийн ордтой хоолойгоор холбогдох их бүтээн байгуулалт 2023 онд эхэлсэн.Эрчим хүч, шатахууны хараат бус найдвартай эх үүсвэртэй буюу импортлох биш өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн цагт бид хөгжлийн тухай ярьж болох биз. Монголдоо үйлдвэрлэсэн шатахуун хэрэглэх өдөрт ойрхон бизээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна