“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА

Admin
2025/10/07

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг амжилтай хийлээ. 

Зах зээлд шинээр борлуулж буй сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн хувьд үнслэг 10-аас бага, дэгдэмхий бодисын хэмжээ 37-оос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш, хүхэр 0.6-аас бага буюу сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүн юм. 

Шинэ бүтээгдэхүүний анхны арилжааг 2025 оны 10 сарын 06-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийлээ. Нийт 25 багц буюу 160 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг 15.2 сая ам.доллароор Гашуунсухайт-Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэмийн хугацаанд компанийн техникийн бэлэн байдлыг 81 болгон сайжруулсан. Шинээр эхлүүлсэн уурхайн олборлолтыг 100 хувь өөрийн техникээр гүйцэтгэж байгаагаараа онцлог болж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна